“Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдаж 120 мянга гаруй иргэн PCR/ПГУ шинжилгээнд хамрагджээ.
Харин өнөөдөр хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.