Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулах хэмжээг баталжээ.
Тодруулбал, 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтсон байна.
Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.