Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд хүнсний дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг таслахгүй байхын тулд хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг өчигдрөөс эхлэн үе шаттайгаар нээж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр хүнсний 10 худалдааны төв ажиллаж эхэлнэ.
Мөн цаашид хөл хорио дуусах хүртэл 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээж, ээлжээр ажиллуулах юм.