x

Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчидтай цахим уулзалт хийлээ

Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улс болон Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчдад Цагаагчин үхэр жилийн мэндийг дэвшүүлэв. Мөн “Цэргийн алба хаагч Та бүхэн цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цэргийн алба хаагчид Та бүхэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон тулгуурт гадаад бодлогын салшгүй нэг хэсэг юм шүү. Та бүхний үүргээ амжилттай биелүүлж байгаа өдөр бүрээр эх орны чинь аюулгүй байдал баталгаажиж байна” гэлээ.

Үргэлжлүүлэн БНӨСУ дахь НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатар, Афганистан улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, мөн ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Амартүвшин нар үүрэг гүйцэтгэж буй газрын нөхцөл байдал, ажиллагааны талаар тус тус илтгэлээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн илтгэснээр:

  • Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Судан Улсын Дарфур муж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан Улсын Абей муж, БНИемен зэрэг 12 улс орон, бүс нутагт үүрэг гүйцэтгэж байна.

  • 2021 оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар нийтдээ 19,300 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

  • 2006 оноос хойш манай 700 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагч болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна.

  • 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 7 ажиллагаанд нийтдээ 1,116 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Цахим уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчдад хандан, “Ажиллагааны мандат, төр засаг, Зэвсэгт хүчний дээд удирдлагаас даалгасан үүргийг мэргэжлийн түвшинд алдаа мадаггүй биелүүлж, хууль, дүрэм журмыг чанд сахиж, Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг ямагт өндөрт өргөж яваарай.

Үүргээ идэвх санаачилгатай, үнэнч шударгаар гүйцэтгэн, монгол энхийг сахиулагчдын өндөр зохион байгуулалт, сахилга бат, тэсвэр хатуужлын үнэлгээ, Зэвсэгт хүчний дайчин уламжлалыг улам батжуулахыг хүсье.

Үүрэг гүйцэтгэх үед бүх төрлийн аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөж, эрүүл мэндээ хамгаалах, ялангуяа коронавируст (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийт бие бүрэлдэхүүн онцгой анхаараарай.

Та бүхэн ажиллагааны хугацаанд цэргийн хэргийн мэдлэг, гадаад хэл, бие бялдраа хөгжүүлж, хариуцсан зэвсэгт техникээ төгс эзэмшин мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахын төлөө хичээн зүтгэж, өмнөө тавигдсан үүргээ амжилттай биелүүлэн эх орондоо энх тунх, амар мэнд уулзахыг ерөөе” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 7 цаг 31 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 цаг 27 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 8 цаг 28 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 8 цаг 29 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 30 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 8 цаг 31 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 8 цаг 53 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 8 цаг 59 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 10 цаг 58 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 11 цаг 4 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 11 цаг 5 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 11 цаг 6 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 8 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 10 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 11 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 13 цаг 7 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 13 цаг 9 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 13 цаг 12 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 13 цаг 14 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 13 цаг 15 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top