x

"Хүнсний үйлдвэрлэл, хангамж, инженерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой"

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсож ажиллалаа. 

Хотын дарга Д.Сумъяабазар: Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодоор нийтийн тээврийн хүртээмж муу байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Ажлын хэрэгжилт ямар байна вэ? 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 202 автобус гарсан. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь өчигдрийнхөөс 5700-гаар нэмэгдсэн. Мөн ачаалал үүсч байгаа чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар: Тусгай чиглэлээр явж буй автобуснуудын цагийн хуваарийг иргэдэд маш тодорхой, хүртээмжтэй мэдээлээрэй. Нийтийн тээврийн маршрутыг мөн нэмж гаргах хэрэгтэй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачууртад нийтийн тээвэр очихгүй байна гэж байна. Тэнд зайлшгүй ажиллах чиг, үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид, хүнсний худалдаа эрхлэгчид байгаа. Мөн ЭСЯ-ны ажилтнууд, зарим төрийн албан хаагчдын зүгээс автобус ирэхгүй байна гэдэг гомдол ирсэн. Хоёр цаг гаруй автобусны буудал дээр зогссон гэж хэлж байна. Энэ бол нийтийн тээврийн явах цагийн хуваарийг иргэд мэдээгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт шинжилгээний явцын байдал ямар байна? 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис: Хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дээр үргэлжилж байна. Өглөөнөөс хойш 11,000 гаруй иргэнээс шинжилгээ авсан. Дүүргүүд дээр үйлдвэр үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтнуудын шинжилгээг авч байна. Дүүргүүдийн онцгой комисс, Шуурхай штабын дарга нарт иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шинжилгээг түргэн шуурхай, халдвар хамгааллын дэглэмийн дор авахыг үүрэг болгосон. 

Хотын дарга Д.Сумъяабазар: За 72 цаг гэдэг ойлголт огт байхгүй шүү. Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн бүх шинжилгээ хүчинтэй. Нэг өрхөөс нэг хүн л шинжилгээ өгөх ёстой. Хатуу хөл хорио 23-ныг хүртэл үргэлжилнэ. Харин хүнсний хангамж, хот тохижилт, ус дулаан, гэрэл цахилгаан гээд инжненерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 7 цаг 33 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 цаг 29 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 8 цаг 30 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 8 цаг 31 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 32 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 8 цаг 33 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 8 цаг 55 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 9 цаг 1 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 11 цаг 1 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 11 цаг 6 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 11 цаг 7 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 11 цаг 9 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 10 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 12 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 13 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 13 цаг 10 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 13 цаг 11 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 13 цаг 14 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 13 цаг 16 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 13 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top