x

"Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулна" гэв

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнөөдөр татан авалт нь эхэлсэн коронавирусийн эсрэг вакцин болон үйл ажиллагааг нь эхлүүлээд буй хүнсний бөөний 24 төвтэй холбоотой мэдээллийг өглөө. 

"Иргэдэд үйл ажиллагаагаа нээсэн хүнсний захуудыг зорьж, сул хөдөлгөөн үүсгэхгүй байхыг анхааруулав"

Тэрээр "Өнөөдөр нэр бүхий хүнсний бөөний 24 төв үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тухайн төвүүдийн үйл ажиллагаагаа нээж байгаа гол зорилго нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн хүнсний бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй нийлүүлэхд байхад оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн бөөний төвүүдээс Улаанбаатар хотын зургаа болон найман нэрийн 4000 орчим хүнсний дэлгүүр бараагаа татан авна гэсэн үг.

Иймд иргэд үйл ажиллагаагаа нээсэн хүнсний захуудыг зорьж сул хөдөлгөөн үүсгэж явахгүй байхыг анхааруулъя.

Тодруулбал, хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлт хомсдож байгаатай холбоотойгоор хүнсний бөөний төвүүдийг өнөөдрөөс шат дараатайгаар нээж байгаа тул иргэд зөвхөн гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсье.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагаа эхлээд таван өдөр өнгөрлөө. Одоо дахиад долоо хоног үлдсэн. Үлдсэн хоногууддаа бид хаа, хаанаа хариуцлагатай, тэвчээртэй байх хэрэгтэй.

Хэдийгээр таны гэрийн ойролцоох дэлгүүрүүд үнийн зөрүүтэй, сонголт багатай байсан ч өнөөдрөөс бөөний төвүүд нээгдэж хүнсний хангалт хэвийн болох тул гэртээ байхыг уриалж байна" гэлээ.

"Коронавирусийн эсрэг вакциныг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийнэ"

Тэрээр үргэлжлүүлэн “Өнөөдөр AstraZeneca вакциныг албан ёсоор ДЭМБ зөвшөөрчээ. Ингэснээр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтээр дархлаажуулах ажлыг эхлүүлж болно гэсэн үг юм. Тиймээс Монгол Улсад орж ирэх AstraZeneca компанийн вакцин нь ДЭМБ-ын албан ёсны зөвшөөрөлтэй гэж ойлгож болно.

Мөн ДЭМБ-аас зөвшөөрсөн, зөвшөөрлөө хүлээж байгаа хэд хэдэн вакцин бий. Иргэд ОХУ-ын вакциныг авах эсэхийг их асууж байна.

Манай улс хойд хөрштэйгөө олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд “Cпутник V” вакциныг ДЭМБ зөвшөөрсний дараа шат дараатайгаар оруулж ирж, иргэдэд сонголттойгоор хийнэ. Мөн БНХАУ-ын Сенефарм компанийн хөгжүүлсэн вакциныг авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ мэтээр дэлхий дахинд үр дүн нь онол практикийн хувьд гараад явж байгаа вакцинуудыг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийх болно" гэсэн юм.

"Манай улс тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ ч коронавирусийн эсрэг вакцинд хамруулна"

"Гадаадаас чартер нислэгээр ирж байгаа иргэдээ ч мөн коронавирусийн эсрэг вакцинд хамруулна. 

Шатлалын хувьд эрүүл мэндийн ажилтан, архаг хууч өвчтэй хүмүүс, хөл хориог сахиулж байгаа алба хаагчид, өндөр настнуудыг түрүүлж хамруулна. Ийм шатлалаар гадаадаас ирж байгаа иргэд маань хамрагдаад явах болно.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Монгол Улсын насанд хүрсэн хоёр сая орчим иргэн бүгд хамрагдана гэдгийг хэлье. Монгол Улсын хүн амын 40 хувь нь хүүхэд учраас хүн амынхаа 60 хувийг буюу насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гээд байгаа юм.

Дэлхий нийтэд одоогоор коронавирусийн эсрэг хүүхдэд тарьж болох вакциныг эцэслэн шийдээгүй байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 7 цаг 35 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 цаг 31 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 8 цаг 32 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 8 цаг 33 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 34 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 8 цаг 35 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 8 цаг 57 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 9 цаг 3 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 11 цаг 2 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 11 цаг 8 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 11 цаг 9 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 11 цаг 10 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 12 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 14 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 15 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 13 цаг 11 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 13 цаг 13 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 13 цаг 16 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 13 цаг 18 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 13 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top