x

Монгол улс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажлаа эхлүүллээ

"Манай улс “Ковид-19”-ийн вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангалаа.

Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар гаргана. Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллан вакцин хүлээж авах, хадгалах бэлэн байдлыг өнөөдөр  шалгасан юм.

Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute of India компанид үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр Монгол Улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд авах боломжтой.

Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн оны 12 дугаар сард Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакциныг хэрэглэх ёстой. Гэхдээ Засгийн газар цаг хожих үүднээс дээрх компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг татан авч иргэддээ сонголт хийх боломж олгохоор төлөвлөсөн юм. Цаашид вакцины хадгалалт, хамгаалалт, түгээлтэд хяналт тавих, иргэдэд вакцины талаар үнэн зөв ойлголт, мэдээлэл өгөх зэрэгт анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албаны хүмүүст чиглэл болгов.

Мөн вакцинжуулалтын суурь нөхцөл болох "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд талархал илэрхийллээ. Энэ сарын 23-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг дуусахтай зэрэгцэн вакцинжуулалт эхлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 7 цаг 33 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 цаг 29 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 8 цаг 30 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 8 цаг 31 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 32 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 8 цаг 33 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 8 цаг 56 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 9 цаг 1 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 11 цаг 1 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 11 цаг 6 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 11 цаг 8 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 11 цаг 9 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 11 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 12 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 14 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 13 цаг 10 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 13 цаг 11 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 13 цаг 14 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 13 цаг 17 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 13 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top