Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтын өмнөх үндэсний хэмжээний ажил нь Нэг өрх, нэг иргэн шинжилгээ юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ.
Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны тунг хийлгэнэ. Хамгийн эхний тунг хийлгэх нь энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм" гэлээ.