x

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэр дээр өмнөх шиг алдаа, дутагдал гаргаж болохгүй

Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өгөв.

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэр дээр өмнөх шиг алдаа, дутагдал гаргаж болохгүй

Өнөөдөр нийтийн тээврийн чиглэл болон цагийн хуваарьтай холбоотой 63 дуудлага ирсэн. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал, хэт их бөөгнөрөл үүсгэх, автобус нь хүрэлцэхгүйгээс буудал дээр зогсолгүй зарим иргэнийг орхиж явсан зэрэг асуудал байсан. Ч.Сайханбаяр дарга нийтийн тээвэртэй холбоотой асуудал дээр сайн анхаараарай. Өмнөх шигээ алдаа, дутагдал битгий гаргаарай. Одоо нийт 16 чиглэлд өглөө, өдөр, орой гэсэн хуваарьтайгаар 140 автобус нийтийн тээвэрт явж байна.  

Үүн дээр хэдэн чиглэлд, хэдэн автобус нэмэгдэх вэ?

Ч.Сайханбаяр: Нийтийн тээврээр өдөрт 30 мянган иргэнд үйлчилнэ гэж төлөвлөсөн

Энэ сарын 15-ны өдрөөс  21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилнэ гэж төлөвлөсөн. Өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваариар  иргэдэд үйлчилнэ. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийсэн.

Д.Сумъяабазар: Иргэдэд төлөвлөлтөө энгийн ойлгомжтой байдлаар хүргээрэй. Ингэж ажиллаагүйгээс  болж үл ойлголцол үүсдэг. Чиглэлүүдээ иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлагатай. Цагийн хуваарийн дагуу 5-10 минутын зайтай автобус явна гэж төлөвлөсөн байна, яг энэ цагаа барьж чадах уу.  Автобуснуудаа хоёр хоёроор нь явуул. Ингэхдээ маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зайг барих шаардлагаа үйлчлүүлэгчдэдээ тавь. Үүнээс гадна бид өмнө нь хөдөлгөөний эрчмийг 15 хувьд барина гэж төлөвлөсөн.

Өнөөдөр Шадар сайдаас чиглэл ирж, таван хувь болгоно гэсэн.  Энэ хэмжээнд бид барьж чадах уу?

ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга С.Жавхланбаатар хариуллаа.

Нийт 14 чиг үүргийн байгууллага хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байгаа. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина.Энэ асуудал дээр бид худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцолд хүрсэн. Хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана.

Д.Сумъяабазар:  Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй

Шуурхай хуралдаан дээр бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 9000 гаруй иргэнийг шинжилгээнд оруулах шийдвэрийг өчигдөр 02:00 цаг өнгөрч байхад гаргасан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль дээр эдгээр иргэн  бүгд нэг цэг дээр шинжилгээ өгнө гэсэн буруу ойлголт авч, бөөгнөрөл үүсгэсэн.

Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт явуулын 50, суурин 10 шинжилгээний цэг байгаа. Эдгээр цэгт иргэдээ тарааж, ачаалал үүсгэлгүй,  шуурхай шинжилгээг нь авах байсан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүн зөвхөн 62-р сургууль дээр шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Ийм утгагүй байж болохгүй. Иргэдээ ингэж зохион байгуулалтын асуудлаас болж чирэгдүүлж болохгүй. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласнаас болж, өнөөдөр ирсэн нийт дуудлагын 50 гаруй хувь нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-тэй холбоотой байсан. Үүнийгээ богино хугацаанд засаарай.

Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн та энэ салбарыг хариуцсан орлогч дарга. Та гурав бол шийдвэр гаргах түвшний хүн. Өмнөх алдаа, гарч болох эрсдэлийг мэдэх хүмүүс. Үүнийгээ урьдчилан, зөв тооцоолоод дахиад бөөгнөрөл үүсгэж, буруу ойлголт үүсгэхгүй байх талд ажиллаарай. Үүнийг зөв зохицуулах нь та гурвын ажил шүү. Хариуцлага өндөртэй гүйцэтгээрэй. Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 7 цаг 35 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 8 цаг 30 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 8 цаг 32 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 8 цаг 33 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 8 цаг 34 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 8 цаг 35 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 8 цаг 57 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 9 цаг 3 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 11 цаг 2 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 11 цаг 8 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 11 цаг 9 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 11 цаг 10 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 12 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 14 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 15 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 13 цаг 11 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 13 цаг 13 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 13 цаг 15 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 13 цаг 18 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 13 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top