Нийслэлийн хэмжээнд энэ 16-наас эхлэн 49 том, жижиг зах, худалдааны төвийг хэсэгчлэн ажиллуулахаар боллоо.
Тодруулбал:
-
Баянгол дүүргийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон захууд,
-
Хан-Уул дүүргийн Лавай, Яармаг захууд,
-
Сүхбаатар дүүргийн Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв,
-
Баянзүрх дүүргийн Мөнх, Натур, Тэнгэр төвүүд,
-
Сонгинохайрхан дүүргийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс эхний ээлжинд 24-ийг нь ажиллуулах юм.
Үүнтэй холбогдуулан худалдаа, үйлдвэрлэлийг салбарын ажилчдаас 12 цэгт шинжилгээ авахаар төлөвлөөд байна.