Нийслэлийн хэмжээнд Хоёрдугаар сарын 11-13-нд хооронд 109068 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Ингэхэд зургаан хүн болон тэдний ойрын хавьтлын 5, нийт 11 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэлх хугацаанд буюу хатуу хөл хорио үргэлжлэх хугацаанд нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн өрх бүрээс нэг иргэний шинжилгээг авч эхэлсэн байгаа бөгөөд шинжилгээг 16-ныг дуустал авч, тус дүүргийн 54,261 өрхийг хамруулах юм.
Цаашид:
-
Баянгол дүүрэгт хоёрдугаар сарын 17-нд,
-
Хан-Уул дүүрэгт хоёрдугаар сарын 18-нд
-
Чингэлтэй дүүрэгт хоёрдугаар сарын 19-нд
-
Сүхбаатар дүүрэгт хоёрдугаар сарын 20-нд
-
Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 21, 22-нд
-
Багахангай дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
-
Багануур дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
-
Налайх дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г зохион байгуулна. Ингэснээр нийт 247674 иргэн шинжилгээнд хамрагдах юм.