x

Мэдээллийн зөрүүтэй байдал гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг үүрэгдэв

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудтай Хотын дарга Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв.

Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10 орчим хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой байсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг нь эзэлжээ.  

Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазар “Аль дүүргийн аль  байршлын айл өрхүүд хэзээ шинжилгээ өгөх вэ гэдэг мэдээллээ маш ойлгомжтойгоор иргэдэд өг. Эхлээд халдварын голомтын блокуудынхаа шинжилгээг авна.

Хоёрдугаар сарын 14-нөөс өргөтгөсөн шинжилгээг нийслэлийн хэмжээнд хийнэ гэдэг мэдээллийг иргэдэд тодорхой өгөөгүйгээс болж энэ олон дуудлага ирээд байна. Маргааш албан ёсны амралт дуусч, зөвшөөрөгдсөн салбарынхан ажилдаа явна. Тиймээс PCR шинжилгээний хариутай, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ биедээ авч яваа бол чөлөөтэй зорчиж болно гэдгийг нь яаралтай мэдээлээрэй.

Өчигдөр энэ талын дуудлага буурсан байсан бол өнөөдөр буцаад өсчихсөн байна. Энэ бол та нарын мэдээлэл иргэдэд хүрээгүй байна гэсэн үг” гэлээ.

Улмаар мэдээллийн зөрүүтэй байдал гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болголоо. 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-наас 49  том,  жижиг  худалдааны  төв, захуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулж,  ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг хатуу баримтлан ажиллахад  хяналт тавин, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн тусалж ажиллахыг Хотын дарга НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болголоо.  

Мөн 15-ны өдрөөс 597 гаруй хүнсний жижиг үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Зах худалдааны төв, хүнсний үйлдвэрүүд ажил  эхлэхээс өмнө ямар бэлэн байдлыг хангах, ажил эхэлсний дараа халдвар хамгааллын дэглэмээ яаж мөрдөх талаарх журмын дагуу өдөр тутам  хяналт тавин  ажиллах  бэлтгэлээ хангасан байгаа” гэлээ. 

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэн ажиллаж байна.

Иргэнд танд хатуу хөл хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт, гомдол байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд хандана уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 8 цаг 52 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 9 цаг 48 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 цаг 49 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 9 цаг 50 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 9 цаг 51 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 9 цаг 52 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 10 цаг 14 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 10 цаг 20 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 12 цаг 20 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 12 цаг 25 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 12 цаг 27 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 12 цаг 28 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 30 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 31 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 33 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 14 цаг 29 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 14 цаг 30 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 14 цаг 33 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 14 цаг 36 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 14 цаг 37 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top