Сар шинийн баярын өдрүүдээр нийслэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хэмжээнд шилжсэнтэй холбогдуулан энэ сарын 11-нээс 23-ны хооронд нийслэлийн бүх өрх айлыг коронавирусын шинжилгээнд хамруулах "Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяныг зохион байгуулж эхлээд байна.
Аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байна.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр нийслэлийн есөн дүүргийн 32,310 иргэн PCR шинжилгээ өгчээ. Тодруулбал,
- Багануур дүүрэгт 370,
- Багахангай дүүрэгт 8,
- Баянгол дүүрэгт 7,165
- Баянзүрх дүүрэгт 11,143,
- Налайх дүүрэгт 582,
- Сонгинохайрхан дүүрэгт 3,158,
- Сүхбаатар дүүрэгт 3,227,
- Хан-Уул дүүрэгт 3,823,
- Чингэлтэй дүүрэгт 2,834 иргэн коронавирусийн халдвар илрүүлэх "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрагдсан байна.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус үйл ажиллагаанд нийт 1,923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардлагатай урвалж, оношлуур, ариутгалын бодис болон хамгаалах хувцас хэрэгслээр ханган ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс 410 мянган өрхөд шинжилгээ хийхэд зориулж
- шинжилгээ авах бамбар (тубе) 130,500,
- хамгаалах комбинзон 47,214,
- N95 амны хаалт 36,722 ширхэг,
- жавелион (300ш) 247 ширхэг,
- гар халдваргүйжүүлэгч (1 литр) 20,184 ширхэг,
- улавч 365,994 ширхэг,
- нэг удаагийн бээлий 1,681,608 хос,
- нэг удаагийн халаад 339,000 ширхэг,
- нэг удаагийн амны хаалт 43,036 ширхэг,
- нэг удаагийн малгай 47,706 ширхэг,
- гадаргуу ариутгагч (500 мл) 246 ширхэг,
- нүүрний хаалт 47,224 ширхэг,
- хогны хар уут 16,860 ширхэг,
- хогны шар уут 33,720 ширхгийг нийт харьяа болон тусгай мэргэжлийн 29 эрүүл мэндийн байгууллагуудад хангалт, түгээлт хийжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар