x

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Хотын дарга Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 явуулын багт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж байгаа юм. 

Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах хаяг байршлын талаарх гомдол “CallCenter”-т ирсэн нийт дуудлагын 44 хувийг эзэлж байна.

Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазар иргэдийн дунд үүсээд байгаа ойлгомжгүй мэдээллийг залруулж, үнэн зөв мэдээллээр хангахыг холбогдох албаныханд сануулсан юм.

Тэрээр “Дүүргүүд шинжилгээ авах газрын хаяг байршлын хуваарь гаргаад Соёлын яамны харьяанд байгуулагдсан Мэдээллийн эрсдлийн хороонд өгч байгаа. Соёлын яамнаас нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Гэвч зөрүүтэй мэдээллүүд олон нийтэд хүрээд байна. Иргэдэд ойлгомжгүй байдлаар мэдээллийг хүргэж, чирэгдэл учруулж болохгүй. Тиймээс дүүргүүд шинжилгээ авах цэг, хаяг байршлаа өөрсдөө иргэддээ мэдээллэх хэрэгтэй байна. Дүүргийн удирдлагууд шинжилгээ авах ажиллагааг сайтар зохион байгуулах ёстой. Дүүрэг хороо, иргэдээ сайн мэдэж байгаа учраас шинжилгээ авах ажиллагааг гардан зохион байгуулаад явах ёстой” гэлээ.

Мөн иргэд өрх бүрээс шинжилгээг зэрэг авна гэж ойлгоод шинжилгээ авах цэгүүд дээр очсон тохиолдол бий. Энэ асуудалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тайлбар хийлээ. Тэрбээр “Эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна. Харин ногоон бүсэд байгаа буюу үлдсэн айл өрхүүд нь 13-наас хойш шинжилгээнд хамрагдана. Тухайлбал, халдварын идэвхтэй бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 28 блокийн 32100 өрхийн иргэд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд шинжилгээ өгнө. Бусад дүүргүүд мөн адил эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдээ эхний ээлжинд шинжилгээнд хамруулаад явах юм шүү” гэлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 8 цаг 45 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 9 цаг 41 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 цаг 42 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 9 цаг 43 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 9 цаг 44 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 9 цаг 46 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 10 цаг 8 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 10 цаг 13 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 12 цаг 13 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 12 цаг 18 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 12 цаг 20 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 12 цаг 21 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 23 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 24 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 26 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 14 цаг 22 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 14 цаг 23 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 14 цаг 26 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 14 цаг 29 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 14 цаг 30 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top