x

С.Энхтөр: Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй

Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг авч, шийдвэрлэжээ. 

Хотын дарга Д.Сумъяабазар "Монгол түмний хүндэтгэлт гол баяр болж байгаа ч иргэд маань төр засгийнхаа өвчнийг хумих хүчин чармайлтыг маш сайн дэмжиж байна. Үүнд иргэддээ үнэхээр талархаж байна. Гэтэл нөгөө талд зохион байгуулалтын ажлаас болж иргэдийг багагүй бухимдууллаа. Нийт ирсэн гомдлын хамгийн өндөр хувийг цагдаагийн алба хаагчид зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, чирэгдэл учруулсан. Мөн харилцаа, ёс зүйн хэм хэмжээг бариагүй асуудал гарсан. Үүссэн асуудлыг арилгах, шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн" гээд биелэлт нь ямар байна вэ гэдгийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөрөөс тодрууллаа.

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр "Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй. Нийслэлийн шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд өчигдөр ирсэн нийт дуудлагын 25 хувийг цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол эзэлсэн. Өнөөдөр 2 хувь хүртэл буурлаа. Өчигдөр хөл хорионы эхний өдөр аль аль талаасаа харилцааны зөрчлүүд гарсан байна.

Иргэдийн анхаарлыг онцгой татсан нэг алба хаагчтай холбоотой гомдлыг Тээврийн Цагдаагийн алба шалгаж байгаа. Өнөөдрөөс Тээврийн Цагдаагийн албанаас иргэдийн биедээ авч явах ёстой бичиг баримтыг нь тодорхой болгож өгсөн. Ингэснээр энэ төрлийн гомдол өнөөдөр 2 хувь хүртэл болж буурлаа. Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй" хэмээн хариулав.

Үргэлжлүүлэн хотын дарга "Цаашид цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцах харилцаанд онцгой анхаарч, ёс зүйтэй байх тал дээр байнга хэлж, зөвлөх ёстой. Төрийн цагдаа гэдэг цагдаж, хорих биш иргэддээ түргэн шуурхай үйлчлэх, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд зөв ойлгуулах ёстой.

Монгол түмний бэлгэдэл, ерөөлийн Цагаан сарын баяр болж байгаа учраас иргэддээ хүндэтгэлтэй хандаж, өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа зөв ойлгуулах ёстой. Удирдах, удирдуулах ёс, харилцах харилцааны ёсыг дээдэлж ажиллаарай. Үүнээс гадна төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гомдол өчигдөр нийгмийн сүлжээгээр их гарсан. Эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргасан нь зохисгүй асуудал гэж үзэж байна. Мөн эргүүлд гарч байгаа нийт алба хаагчдын бие засах газар, дулаацах байр, халуун хоол хүнсний асуудал дээр олон гомдол ирлээ" гэв. 

Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай "Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нар руу албан бичиг явуулсан. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарь дээр өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон.

Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газрыг эргүүлд гарч байгаа алба хаагчдад үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийсэн. Өчигдрийн 16:00 цагаас эхлэн эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Хотын дарга Д.Сумъяабазар цаашид Нийслэлийн шуурхай удирдлагын 1800-1200 дугаарын утас болон чатботод иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх үүргийг Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд өглөө. Мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, өвчний голомтыг хумих тал дээр алба хаагч бүр хүчин чармайлт гарган, ажиллахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 8 цаг 47 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 9 цаг 43 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 цаг 44 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 9 цаг 45 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 9 цаг 46 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 9 цаг 47 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 10 цаг 9 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 10 цаг 15 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 12 цаг 15 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 12 цаг 20 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 12 цаг 21 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 12 цаг 22 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 24 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 26 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 27 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 14 цаг 24 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 14 цаг 25 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 14 цаг 28 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 14 цаг 30 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 14 цаг 31 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top