Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон Цагаагчин үхэр жилийн босгон дээр харилцагч нартаа зориулсан нэгэн сайхан мэдээг, мэндчилгээний хамтаар хүргэлээ.
Тэрээр "Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа АстраЗенека болон ОХУ-ын Спутник V вакцинаас 200,000 тунг банкныхаа зардлаар оруулж ирж, харилцагч та бүхнийгээ үнэ төлбөргүйгээр вакцинжуулах болно.
Монголчууд Та бүхэн минь халуун ам бүлээрээ, эсэн мэндийн ерөөлтэй, энх тунх цахимаар шинэлээрэй" гэлээ.



