ХӨСҮТ-өөс мэдээлснээр улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 21387 хүнд шинжилгээ хийснээс халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгджээ. Өчигдрийн байдлаар 34 хүн эмчлэгдэж гэрийн ажиглалтад гарсан байна.
Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 2200 тохиолдол бүртгэгдсэнээс 1618 нь эдгэрчээ. Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээс хойш нэг сарын хугацаанд өдөрт бүртгэгдсэн халдварын тоо нэмэгдсээр байна. Он гарсаар Covid-19 илрүүлэх шинжилгээнд 1.248.000 хүн хамрагдсанаас 0,17 хувь нь эерэг буюу халдвартай гарсан байна.
Өвчлөл зургаан дүүргийн 22 хороонд бүртгэгдсэн ба сүүлийн 24 цагт дөрвөн голомт шинээр илэрсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн 33 тохиолдлыг дүүргээр нь ангилбал,
- Сонгинохайрхан дүүрэг-5
- Сүхбаатар дүүрэг-5
- Баянзүрх дүүрэг-13
- Хан-Уул дүүрэг-2
- Баянгол дүүрэг-2
- Налайх дүүрэг-3 нийт зургаан дүүрэгт тус тус бүртгэгджээ.
Нийт батлагдсан тохиолдлуудын 29 хувь нь хавьтал судлалаар, дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсан үед энэ сарын 5-ны байдлаар хүнсний дэлгүүр, эмийн сар зэрэг үйлчилгээний байгууллага орчмын хөл хөдөлгөөн 41 хувиар өсчээ. Мөн хүн амын оршин суугаа газар орчмын хөл хөдөлгөөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар тус тус нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт гэв.



