x

Энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлчүүдийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл өнөөдөр /2021.1.11/-өөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нийслэлд хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлахаар болов. Өнөөдрийн байдлаар нийслэлд халдварын нийт 115 голомт гарсны 30 орчим нь идэвхтэй хэвээр байна. Тиймээс УОК-ийн шийдвэрээр дээрх арга хэмээг авч байгаа юм.

-Хөл хорионы үед бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллана. Нийт 15 мянган төрийн албан хаагч цагдаа нартай хамтарч ажиллана.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэлийн хэмжээнд явуулын, автобустай, байнгын зэрэг нийт 210 цэгт шинжилгээ авна. Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Өдөрт 38 мянган шинжилгээ хийх юм байна. Шинжилгээ авах өдөр, цагийг тухайн хорооноос иргэдэд мэдэгдэж, шинжилгээнд өрхийн 18-аас дээш настай нэг гишүүн хармагдах бөгөөд түр оршин суух хаягтай иргэдийг заавал шинжилгээнд хамруулна.

-Хүнс худалдааны томоохон зах худалдааны төвүүд энэ сарын 16-ныг хүртэл амарна.

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд зөвхөн дараах гурван төрлийн үйлчилгээг авахаар гэрээс гарах боломжтой. Үүний тулд өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

-Хөл хорионы үед дараах 14 байгууллага, салбар ажиллана. Үүнд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам”ХНН, “Чингис хаан”,ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага,МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулгын үйл ажиллагаа

-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн байгууллагын 15-аас ихгүй хүн албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд албаны болоод хувийн машинаар зорчино.

-Хөл хорионы үед нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй. Харин зөвшөөрөл бүхий дээрх 14 байгууллагын ажилчдад 130 автобус 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчилнэ.

148716772_451436522935376_6239139534094401930_n

149002854_945277212876880_7451750231536548528_n

148646653_1693741700806565_769790538436430212_n

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 8 цаг 46 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 9 цаг 42 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 цаг 43 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 9 цаг 44 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 9 цаг 45 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 9 цаг 46 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 10 цаг 8 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 10 цаг 14 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 12 цаг 13 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 12 цаг 19 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 12 цаг 20 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 12 цаг 21 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 23 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 25 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 26 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 14 цаг 22 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 14 цаг 24 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 14 цаг 27 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 14 цаг 29 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 14 цаг 30 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top