УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 09.30 цагт хөөрсөн байна. Орой 20.25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай уг нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ.
Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай-13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



