Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Улсын хэмжээнд өчигдөр 25245 хүнд шинжилгээ хийж, 54 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан нийт тохиолдлын тоо 2174 болжээ.
Коронавирусийн халдвар авсны улмаас 577 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн 488 хөнгөн, хүндэвтэр 86, хүнд хэлбэртэй 2, маш хүнд 1 хүн байна.



