Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг буцаах хугацааг нэг хоногоор сунгажээ. Энэ талаар НОБГ-ын дарга А.Дашням мэдээллээ.
А.Дашням:
-"Орон нутгийн иргэдийг буцаах ажил 2021 оны хоёрдугаар сарын 10 буюу өнөөдөр 00:00 цагт дуусгавар болох байсан. Гэхдээ Улсын Онцгой комисс хуралдаж, энэ хугацааг сунган хоёрдугаар сарын 11-ний өглөөг хүртэл иргэдийг буцаах ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дүүргүүдийн пост хоёрдугаар сарын 10-ны өдөртөө багтаан иргэдийг гаргах ёстой" гэв.