“Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу Хоёрдугаар сарын 9-нд олгож эхэлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Төрийн банк 2 дугаар сарын халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн мөнгийг хэзээ, хэрхэн олгох талаараа мэдээлэл гаргажээ.
-Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 2 дугаар сарын 09, 17, 25-ны өдрүүдэд /ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руу шилжиж орно/
-Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн мөнгө, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг 2 дугаар сарын 08-ны өдрөөс
-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 2 дугаар сарын 17, 25-ны өдрүүдэд /ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руу шилжиж орно/
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2 дугаар сарын 10-ны өдрөөс /Хүүхдийн мөнгөний бүртгүүлсэн данс руу шилжиж орно/ олгоно.