Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг дөнгөж сая гарлаа.
Тухайн үед ойрхон явсан иргэд гадуур хувцасаа тайлж галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.
Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмчийн хэлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн 34 настай эрэгтэй хүн байсан бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд нас барсан байсан гэлээ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ хэргийг шалгаж эхэлжээ.