Шадар сайд С.Амарсайхан Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрт өнөөдөр ажиллаж тухайн хэсгийн орчны бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө.
Мөн "Таван толгой түлш" ХК-ийн Толгойт дахь үйлдвэрийг орчны тоосжилттой холбоотойгоор Налайх руу нүүлгэж, энэ хэсэгт зөвхөн түлш нөөцлөхөөр болсон гэдгийг мэдээллээ.
Тэрээр "Толгойт дахь сайжруулсан түлшний тус үйлдвэрийг зүүн бүс буюу Налайх руу нүүлгэх үйл явцыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрээс гарч буй тоосжилтыг хамгийн боломжтой хувилбараар багасгахад анхаарч, энэ хэсгийг үйлдвэрлэсэн түлш ачиж буулгах, нөөцлөх цэг болгох хэрэгтэй" гэлээ.
Мөн анх байгуулахдаа тус үйлдвэрийг төмөр замтай ойр учраас ил талбайд байрлуулж тус хэсэгт үйл ажиллагааг нь явуулж байсан. Харин ирэх намраас сүүлийн үеийн технологи бүхий Налайхын үйлдвэр рүү нүүлгэх нь оновчтойг Шадар сайд онцлов. Ингэснээр тухай орчин дахь агаарын тоосжилт багасаж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх юм.
Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхэд анхаарах болго гэдгийг мөн мэдэгдлээ.