x

НҮБ-ын Generation Unlimited түншлэлд нэгдэх анхны цахим уулзалт болов

НҮБ-ын Generation Unlimited түншлэлд нэгдэн орох асуудлаар анхны танилцуулга уулзалт пүрэв гаригт цахимаар болов.

Уг уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд, тус түншлэлийн захирал асан Роберто Бенес, шинээр томилогдсон захирал Кэвин Фрэй, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан болон Generation Unlimited түншлэлийн холбогдох албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа уг түншлэлийг дэмжиж, нэгдэн орох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр Generation Unlimited хөдөлгөөнийг 2018 онд байгуулагдсан бөгөөд 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм.

Тус хөдөлгөөнийг хүлээн авагч олон улсын байгууллага нь одоогийн байдлаар НҮБ-ын Хүүхдийн сан бөгөөд Дэлхийн банк, Африкийн Холбоо, Олон улсын харилцаа холбооны байгууллага (ITU), PWC, Microsoft зэрэг олон улсын байгууллага, хувийн хэвшил түншээр ажиллаж байна.

Хөдөлгөөний хүрээнд улс орнуудын залуучууддаа чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, сургалтын системийг сайжруулан шинэчлэх төлөвлөгөөг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжих зорилготой. Энэ хүрээнд цахим харилцаа холбоо, зайны сургалт болон зайнаас ажил хөдөлмөр эрхлэх, сертификатжуулах, ажил хайлтын платформ, сэтгэцийн эрүүл мэнд, ногоон эдийн засаг зэрэг салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Тухайлбал, Бангладеш Улсад 2030 он гэхэд 1 сая залуучуудыг боловсрол, сургалт, ажлын байраар хангах зорилго бүхий төслийг Бангладешийн Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк болон BRAC ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 10 цаг 11 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 11 цаг 7 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 11 цаг 8 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 11 цаг 9 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 11 цаг 10 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 11 цаг 11 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 11 цаг 33 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 11 цаг 39 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 13 цаг 39 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 13 цаг 44 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 13 цаг 45 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 13 цаг 46 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 48 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 13 цаг 50 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 51 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 15 цаг 48 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 15 цаг 49 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 15 цаг 52 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 15 цаг 54 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 15 цаг 56 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top