x

Нью-Йоркийн шүүхэд мэдээлэл гаргасан хуульч Ж.Майзориг нь Х.Баттулгын төмөр замын хэрэгт холбоотон байжээ

Нью-Йоркийн шүүхийн нэр барьсан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдийн учиг тайлагдаж эхлэв. 

Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүстэй холбогдуулан бүрдүүлж өгсөн шүүхийн материалд хов живийн шинжтэй шар бор мэдээллүүд гаргаж өгсөнийг нь тус мужийн шүүх шүүхийн сонсголоор хянаж үзээд "хэлэлцэх үндэслэлгүй" гэж шийдвэрлэсэн юм байна.

Тухайлбал, шүүхийн материалд Сү.Батболдын эхнэрийнх нь тухай Монголын сэтгүүлүүд дээр гарсан шар мэдээ, Сүхгэрэлийн Оюутолгойг эсэргүүцсэн тайлан, Эрдэнэс Оюутолгойн гэрээ, Цэнхэр үст Цэрэнгийн посттой чанар нэг шар мэдээ, гүтгэлэг бүхий 492 нүүр материалыг тайлбарын хамт боож өгсөн байжээ.

Ямартай ч Монголын Засгийн газраас иргэн Сү.Батболдыг шалгуулахаар Нью-Йоркийн шүүхэд албан ёсоор хандаагүй тухай мэдээлсэн. Тэгвэл шүүхэд гаргасан уг мэдээллийг хэн, хаанаас өгсөн бэ? гээд, эзнийг нь эрээд явтал Монголын иргэн, хуульч Жанчивдоржийн Майзориг гэх хүн “Кинг энд Спалдинг”  хуулийн фирмд өгсөн нь илчлэгджээ. “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах партнер Ж.Майзориг нь МАХН-ын Н.Удвалын хүү юм байна.

2013 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байхдаа "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нарт давуу эрх олгон "Самсунг СТ" компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендэргүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаасан гэх хэрэгт Ж.Майзориг холбоотой ажиллаж байжээ. Уг төмөр замын гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн.  Төмөр замын энэхүү луйврын хэрэгт тухайн үед 2013 оны 5-р сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий хоёр компанийн түншлэлтэй байгуулсны нэг нь хуулийн компанийн захирал Ж.Майзориг байв.  

Төмөр замын хэрэгт олон жилийн өмнө холбоотой явсан Ж.Майзориг яахаараа Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболд нарын хүмүүсийн талаар гүтгэлгээр дүүрэн материал бүрдүүлэн олон улсад нэр хүндтэй “Кинг энд Спалдинг” хуулийн фирм рүү явуулсан бэ гэдэг нь анхаарал татна.

       Ё.Отгонбаяр: Илт худлаа мэдээлэл өгсөн байна лээ

Энэ талаар АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр "Энэ талаар бид мэдээгүй. Хэвлэл, сошиалд шуугиад эхлэхээр шалгаж үзсэн чинь хэргээ татчихсан байсан. Илт худлаа мэдээлэл өгсөн байна лээ. Монголын төр хандсан уу гэдэг асуултад “Бидэнд ямар ч даалгавар төрөөс өгөөгүй. Ямар ч мөнгө биднээр дамжаагүй” гэсэн байр суурийг хуулийн фирмийн зүгээс илэрхийлсэн. Төрөөс мөнгө төлөөгүй" гэсэн байна.

Нью-Йоркийн шүүх хов живийн шинжтэй дээрх материалыг нь авч үзээд хэлэлцэх, эсэх асуудлаар сонсгол дээрээ “Хоорондоо авцалдаагүй, хамааралгүй 60 см зузаан материал нь Монголын төрийг төлөөлж байгаа гэдэг нь нотлогдохгүй байна, үүнийгээ нотол” гэдэг үүднээс гомдол гаргагч талыг төлөөлж буй хуулийн фирмээс удаа дараа лавлан асуусан байдаг. Шүүхийн сонсголын 35 нүүр протоколд шүүгч үзэхдээ "энэ нэхэмжлэл маш олон тодорхойгүй асуудалтай, харьяалалд орохгүй учир нэхэмжлэлийн шаардлага хангахгүй, бичиг баримтын шаардлага хангаагүй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байдаг.

Мөн Сү.Батболд нарын нэр дээр гадаадад олон тооны үл хөдлөх хөрөнгө, байр байгаа тухай мэдээллийг тухайд үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн болох Солонгос эзэд нь “Юу солиороод байгаа юм. Наадах чинь миний байр” гэж уурлажээ.

Хаа хамаагүй хүний байр, өмчийг Сү.Батболдынх гэж бичээд шүүхийн материалд өгсөн нь шүүх дээр ингэж няцаагдсан юм байна.

Харин дотооддоо болохоор "Гадаадад шалгагдаж байна" гэх мэдээлэл  тараагаад сэвээд байсан нь зориуд зохион байгуулсан ажиллагаа, технологийнх нь нэг хэсэг юм.

Мөн Нью-Йоркийн шүүхэд төрийг төлөөлөх эрхийг гадаадын хуулийн фирмд өгсөн хэмээн хардагдаж буй Нийслэлийн орлогч прокурор Ц.Насанбат ч гэсэн "Сү.Батболдыг хуулийн байгууллага шалгаагүй" гэх мэдээллийг өгч байгаа хэрнээ яахаараа ч Нью-Йоркийн шүүхтэй холбоотой болж таардаг юм.

Эцэстээ Сү.Батболд нарын нэр дээрх нөгөө  хов живийн материалуудаа иргэний гомдлоор Баянзүрх дүүргийн шүүхэд өгүүлээд “Маш нууц” хэмээн хав дарсан нь ч бас зохиомлоор хэрэг үүсгэх гэсэн оролдлого болох нь ойлгомжтой. Харин ганц зүйл тодорхойгүйүлдсэн нь энэ бүх гүтгэлгийг захиалж буй захиалагч нь хэн бэ?

Б.Анхмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • Зочин (103.57.95.25)
    Төрийн эсрэг гэмт хэрэг мөн үү ?
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (58.108.114.16)
    Ulsiin erunhiilugch gehed yana daa
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • Бодоо (66.181.161.115)
    Төмөр замын хэрэг гэж огт байхгүй. Сайн судлаад үзээрэй. Үнэн болгох гэсэн 1000 удаагын оролдлого үг төдий. Судал, нягтал, бод. Үнэн юм гэвэл бид орд газраа гадныханд луйвардуулсан.
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.60)
    Н.Алтанхуяг жинхэнэ жонхуурч гүйцлээ дээ хөөрхий.
    2021 оны 02 сарын 07 | Хариулах
  • хөдөө өвөө (124.158.87.21)
    идүүлсэн бут цэцгэлдэг идсэн эрүү хувхайрдаг гэдэг чинь энэ дээ одоо харин сайхан суртчилгаа хийгээд өгсөн дээр нь тэгэхээс тэгэх гэж Сү ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл ...
    2021 оны 02 сарын 07 | Хариулах
  • Gh (203.91.117.8)
    Ene jonhuu uhwel taarna . Huurhii heden mongolchuudiig hoorond .ni. hutgaj alaltsuulaad duusgadag ah duu nariihaa argiig sain ezemshij
    2021 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.242.243.151)
    ЖЕНКО нэгд луйвард мэрэгшсэн, түүнээ улам гүзгийрүүлээд жүжгээ зохиолгоод өөрөө ард нь баясаад зүтгээд байна. Хоёрт нэг чухал юм өөрт нь дутаад байгаа/энэ нь БОЛОВСРОЛ/ учир дэндүү хөгийн, "гэнэн" үйлдэл болоод байна. Хөөрхий үүнийгээ ойлгодоггүй л юм байна. Ойлгох цаг ирэх байгаа даа. Харах л үлдлээ.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.112.197)
    Otgonbayar ugaasaa l Suugiin tald l ajilliishd
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • зоч (202.9.40.175)
    Хүрэлсүх Нямбаатар нар зөв болж байгаа юм уу
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.175)
    ИЙМ БУЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГҮТГЭЛЭГ ХИЙСЭН ХҮМҮҮС ШОРОН ГЭДГИЙНХЭЭ ХААЛГЫГ ТАТАН ОРОХ БОЛЖ ДЭЭ СҮ БАТБОЛД ГЭДЭГ ХҮН ХӨӨРХИЙ ҮНЭХЭЭР ГҮНДҮҮГҮЙ ТЭВЧЭЭРТЭЙ ТӨРИЙН ХАР ХҮН МӨН ЮМ БАЙНА АА
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Хох (124.158.86.159)
    Монгол ялна, муусайн Хужаа гээд байсан Моячууд Баттулгын хужаа царайтай залуугаа хараад ав. кккк
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (119.40.98.18)
    Арай үгүй байлгүйдээ төр минь...
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.20.24)
    Jenko gej shunaltan Mongol ulsad min mon ch ihbgai bolj bna da.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Сэр сэр (66.181.160.108)
    Жнхуу Намбарын хүү 2 нийлсэн байна...
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.99)
    Одоо женко Батболдоос уучлалт гуйгаад огцор . Майзоригийг баривчлаад Ганцад шар махтай нь хатаавал таарна.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Галсандавга (202.9.40.77)
    Алтан хуяга ерөнхий сайд байсан хүний амнаас багтаж гарахааргүй Их хурлын гишүүний өндөр суудлаас бичиг явуулаад татаж авсан байна би алалцана гэж бахираад байсан одоо Майзоригтой юу Баттулгатай алалцах уу одоо харая
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
    • Боргил
      Алтан хуяг хариулж чадахгүй Баттулгыг хамгаалж бахирсан юм шүү ойлгоорой
      2021 оны 02 сарын 06
  • зочин (202.126.90.136)
    Дэглэсэн жүжиг яваад байгаа юм байна л даа
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Zochin (64.119.25.223)
    Tedeed Su tseber hun bolj bn u. Ugui Su mongoliin mini bayalagiig idej uugaad delbereh shahtalaa bayajsaniig har l da. E mart , Chinges zochid buudal geed l har. Haanaas iim ih mungu oldog yum.Oilgomjtoi l haragdaj bna.Buh hurungiig ni huraaj gadaad uruu tulii.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Кино найруулагч Намбарын хүү (103.212.116.120)
    Н. Энхбаяр, Босоо Ганбаа нарын ээлжит тоглолт байна. Өөрсдөө нэхэмжлэл гаргаад, өөрсдөө нэхэмжлэлээ татаад, өөрсдөө өлсөөд. Аа тийн нэхэмжлэлээ буцааж татах биш галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм явуулж эх орны нэр баастуулсан овоо найрууллагатай жүжиг бн шүү. Найруулагч Энхбаяр, сайн талын гол дүрд босоо кк, эсрэг дүрд хүүкийг зохион байгуулалттайгаар болгож, өгөөш сү батболд
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (37.228.213.242)
    Жонхүүгийн хүнийг амьд үхдэл болгодог харгислалыг бологдотлоо харлаа ...одоо өөрийг нь амьд үхдэлийг болж амьтны амьдралаар явахыг харахыг тэсэн ядан хүлээж бна
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.80.110)
    Жонхуугийн бүх үйлдэл нь луйвар залилан, хууран мэхлэлт, заналхийлэл ...... гэж хажууд нь ажилладаг хүмүүс нь ярьдаг. Сү. Батболд бол Жанкуугийн дэргэд сүүн цагаан амьтан шүү гэжээнлээ.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Төмөр замчин (202.9.47.10)
    Баттулга Монголын төмөр замд орж байгаа бүх хөрөнгө оруулалтаар тоглож байгаа. Одоо ч гар хөл нь төмөр замд тоглож байна. Хэдэн жил үргэлжилж тоглохыг хэн ч таашгүй. Таван толгой Зүүнбаян 1.3 сая доллар харин Тавантолгой Гашуунсухайт 3.5 сая доллар ялгаа нь зөвхөн уулзварын зайд хийсэн гагнуур . Тэр гагнуур нь мэддэг хүнд бол хүнд жинтэй хурд багатай ачааны галт тэргэнд ямар ч ач холбогдолгүй бараг гай болдог авар осол гарахад илүү нөлөөлдөг . Ямар хүмүүс зөвлөөд ийм юм хийгээд байдгыг төмөр замчин болсон хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Естой Монголын тавилан л юм даа
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (14.200.80.235)
    Жэнко хэзээ үхэж амраадым болдоо
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • irgen (66.181.161.77)
    Su.Batbold bolon tuunii namiin nuhud zaluusiig teneg gej boddog bololtoi shuu gariin usgeer awilga awsan in ilrel tegeel duus duus
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • nomin (64.119.22.87)
    иш чааваас ийм л юм байж таарна. ер нь монголын хэргийг хаа холын улсад шийднэ ч гэж юу байхав
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.78.114)
    Хха хүмүүсийн чихэнд хоногштол шуугиан тарих гэж
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Зохион байгуулалттай хөөрхөн гүтгэлэг шаачжээ. ЖОНХУУ МОНХУУ БУЛАЙГАА ДЭЛГЭЛЭЭ гэх мэтийн коммент бичсэн сдагууд нь хөлсөөр бичдэг троллууд шаацан.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.183.79)
    нэг иймэрхүү л юм байж таараа. Зүгээр шуугиан тарих нь л чухал
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (213.87.127.55)
    жонхуу нохой долоо
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • зочин (213.87.127.55)
    жэнко сдаа үхээч лалар
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.177.189)
    Женко гуай
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.188.16)
    Ene hun ch odoo shalgagdah tsag n bson baihoo unen l yum bichsen bn
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • төмөр (66.181.177.126)
    ямар хүний мууг үзэх дуртаймбэ захиалагч нь тодорхой боллоошдэ!
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Мөнх (66.181.183.43)
    Монголд ийм зохиол бичүүлж кино хийдэг нэгл хүн байдагыг бараг бүгдээрээ мэдэнэ
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.212.119.124)
    Жэнко муу лалар Монголчуудыг тэнэг гэж боддог юм байхдаа
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Иргэн (66.181.161.78)
    MАН гөлөгүүд юу ч гэж шааж мэднэ
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.166)
    ЖОНХУУ Ч НҮДНИЙ БУЛАЙГАА ДЭЛГЭЖ БНДА
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Иргэн (192.82.77.144)
    Удвалын хүү ш дээ, Н.Энхбаяр л жонхууд тусалж байгаа биз!
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (37.171.251.12)
    Жонку пизда юм даа
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 10 цаг 10 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 11 цаг 6 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 11 цаг 7 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 11 цаг 8 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 11 цаг 9 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 11 цаг 10 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 11 цаг 32 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 11 цаг 38 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 13 цаг 38 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 13 цаг 43 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 13 цаг 44 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 13 цаг 45 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 47 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 13 цаг 49 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 50 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 15 цаг 47 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 15 цаг 48 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 15 цаг 51 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 15 цаг 53 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 15 цаг 54 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top