Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг сар шинийн баярын өмнө буюу Хоёрдугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Иймд, нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс ямар ажлуудыг зохион байгуулах, иргэд хаана хандаж, ямар шинжилгээ, бичиг баримт бүрдүүлсэн байх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.