МХЕГ-н даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц нь буфет, хоол үйлдвэрлэлийн газарт хийж зарах, шарсан зайдас, соустай чихэрлэг тахиаг хийж шошго наан худалдааны төвүүдэд нийлүүлж буй зөрчлийг илрүүлэн шалгалаа.
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.
-
Ажиллагсдын хувцасны өрөөгүй ажлын хувцсаар хангаагүй,
-
Гар угаах цэггүй,
-
Ариутгалын бодисоор хангагдаагүй,
-
Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
-
Ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ маш муу,
-
Ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй,
-
Хүнс, түүхий эдийг газраар өрж шууд хэрэглэх хүнсийг цаасан хайрцаганд ил хийж тавьсан нь дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлсэн,
-
Түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангаагүй,
-
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан,
-
Хүнсний зориулалтын сав, баглаа боодол хэрэглэдэггүй,
-
Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, шаардлагатай бол бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрдүүлээгүй,
-
Тосыг солихгүй маш олон удаа чанасан, хаяг шошгын зөрчил илэрсэн байна.
Иймд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл ногдуулж үйл ажиллагааг зогсоолоо.
![]()









