x

“Спутник V” вакциныг Монгол Улсад нийлүүлэх асуудлаар хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн  авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. 

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг тэрбээр тодотгоод, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд  хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дуулгав. Тэрээр 2020 онд болох байсан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав. 

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын УОК-оос шуурхай арга хэмжээ авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, COVID-19-ийн эсрэг “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн Элчин сайд И.К.Азизов хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаа илэрхийлээд цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.245)
    Саяхан болтол тоохгүй царай гаргаж барууны, энэтхэгийн вакциныг гэж байсан. Магтагдаад эхэлсэн чинь авах болжээ. Иим л хүн муутай, шарвамтгай юм даа. Өөрсдөө чадах юмаар маруухан.
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 11 цаг 28 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 12 цаг 24 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 12 цаг 25 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 цаг 26 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 12 цаг 27 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 12 цаг 28 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 12 цаг 50 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 12 цаг 56 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 14 цаг 55 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 15 цаг 1 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 15 цаг 2 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 15 цаг 3 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цаг 5 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 15 цаг 7 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 8 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 17 цаг 4 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 17 цаг 6 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 17 цаг 9 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 17 цаг 11 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 17 цаг 12 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top