x

Загвар өмсөгч С.Эрдэнэцогт хүчирхийллийн хэргээр прокурорт шалгагдаж байна

Нэгдүгээр сарын 31-ний өдөр Г.Ганчимэг гэх эмэгтэй хувийн инстаграм хаягандаа өөрийн хамтран амьдрагч фитнесс модель, загвар өмсөгч С.Эрдэнэцогтод зодуулсан гэх мэдээллийг нийтэлж удалгүй устгасан байдаг.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух С.Эрдэнэцогт нь нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт хамтран амьдрагч Г-г зодсон гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан. Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар хоёрдугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх прокурорын газарт уг зөрчлийн хэргийг шилжүүлсэн” гэлээ. 

Фитнесс модель, загвар өмсөгч С.Эрдэнэцогт харин өчигдөр "Зэвүүн яриа" ток шоунд оролцох үеэрээ тухайн эмэгтэйд гар хүрсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэхдээ 3, 4 сарын өмнөх асуудал хэмээн хэлсэн юм. 

Тэрээр "Бие биедээ итгэхгүй байгаа байдал, хардалт, жижиг жижиг хэрүүл ингэж явсаар сүүлдээ үл итгэлцэл үүсээд салаад, "За за, энэ бүхэн дуусч байвал би чиний мууг үзнэ" гэсэн байдал л болоод байна л даа. Би чинь бас хад чулуу биш ээж, гэр бүл, хамаатан сандантай хүн. Би биеэ өмөөрөх гээгүй. Би үнэхээр тэр эмэгтэйг алая, зодоё гэж бодоод цохисон бол өнөөдөр юуун сошил дээр юм тавих. Би чин 192 см өндөр, тэр эмэгтэй 165 см өндөр. Тэр сошил дээр тависан зурагнууд нь дандаа дээр үеийн зураг. Манай ээжээс уучлалт гуйсан байсан. Гэхдээ би багалзуурдаад орлуу шидсэн нь үнэн. Энэ бол маш буруу үйлдэл гэдгийг мэднэ. Тэр гар хүрсэндээ л орно. Би түүнд үнэхээр хайртай. Тэр хайр алга болчихоогүй л байна. Би их уучламтгай, маш их санаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 11 цаг 31 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 12 цаг 27 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 12 цаг 28 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 цаг 29 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 12 цаг 30 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 12 цаг 31 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 12 цаг 53 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 12 цаг 59 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 14 цаг 59 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 15 цаг 4 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 15 цаг 5 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 15 цаг 6 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цаг 8 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 15 цаг 10 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 11 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 17 цаг 8 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 17 цаг 9 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 17 цаг 12 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 17 цаг 14 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top