Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан албан хаагч, үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байна.
24 цагийн хугацаанд товчоодоор орсон 1611, гарсан 2224 нийт 3835 автомашин байгаа бөгөөд 7546 иргэн нэвтэрчээ.
2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш нийт 231019 автомашины 543773 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.