x

Сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтоох санал хүргүүлжээ

ЭМЯ-наас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн  үеэр "эрдэмтэн судлаачдын дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ, ХӨСҮТ-ийн тархвар зүйн судалгаан дээр үндэслэн" сар шинийн баярын үеэр хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн тухай мэдээллээ. 

Тодруулбал, арванхоёрдугаар сард хөл хориог сулруулснаас хойших халдварын нөхцөл байдалд үндэслээд ирэх гуравдугаар сард эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж магадгүй хэмээн дүгнэсэн байна. Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс баярын өдрүүдэд хөл хорио тогтоохоор УОК-т санал хүргүүлсэн байна. Судалгааны дүнг маргааш дэлгэрэнгүй танилцуулна гэв.

А.Амбасэлмаа: 

-Анх гарсан 13 том голомтыг бид хатуу хөл хориотой, бүх нийтийн бэлэн байдал зарлаж байж хязгаарлаж чадсан. Халдварын тархалттай тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээ нь урт. Өвчнийг илрүүлж, барьж авах 14 хоног,  хяналтын 14 хоног гэхээр нэг голомтын хувьд сарын ажил байдаг. Гэтэл нэгдүгээр сарын 25-наас хойш цөөн хоногт 20 орчим голомт үүсэж, өвчилсөн хүний тоо өмнөх голомтуудтай харьцуулахад цөөн ч таруу, олон хорооллыг хамарч байна. Тиймээс хөл хорио халдварын тархалтыг барьж авах хамгийн гол арга хэмжээ. Одоо ч өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тул иргэд хөдөлгөөнөө хязгаарлаж, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Халдварт өртөж байгаа тохиолдлууд гэр бүл, ажлын газрын хүний ойрын хавьтлууд бөгөөд зай барьж, амны хаалт зүүгээгүй байгаа. Нэг хүн халдвар авахад тухай гэр бүлийн гишүүдээс хүн үлдэхгүйгээр өвчилж байна. Тиймээс халдвараас хамгаалах гол арга хэмжээ бол маск зүүх, зай барих, ариун цэвэр сахих явдал.

Д.Нарангэрэл: 

-Манай улсад дотоодын халдвар гарснаас хойших байдлыг харвал гэр бүл болон хамт олны дунд халдварлуулах индекс өндөр байна. Энэ нь хүмүүсийн амьдралын хэвшил, найрсаг, зочломтгой байдал гэхчлэн гэр бүлийн ахуйтай холбоотой. Хамт олны дунд л гэхэд ширээ сандал ойр, олноороо нэг өрөөнд суудаг, агааржуулалт, гараа угаах байдал муу зэргээс шалтгаалж байгаа. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 11 цаг 28 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 12 цаг 24 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 12 цаг 25 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 цаг 26 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 12 цаг 27 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 12 цаг 28 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 12 цаг 50 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 12 цаг 56 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 14 цаг 56 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 15 цаг 1 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 15 цаг 2 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 15 цаг 3 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цаг 5 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 15 цаг 7 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 8 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 17 цаг 5 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 17 цаг 6 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 17 цаг 9 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 17 цаг 11 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 17 цаг 12 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top