Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 26 дугаар хорооны Парк Сайд хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцонд хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.
Мөн 2-р хороо 5-р хэсэг 9-244, 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өнөөдөр өглөө 06.00 цагт хамгаалалтад авлаа.
Тухайн хамгаалалтад авсан байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар баг гарган ажиллаж байна.
Тиймээс тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг дүүргийн онцгой комиссоос анхааруулжээ.