x

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалаанд зөрчил байхгүй гэж үзсэн, гэхдээ болиулах саналыг хүргүүлнэ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас /ШӨХТГ/ хувьцаа болон НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын тайлан хийсэн талаар мэдээлэл хийлээ. 

Монгол улсын нийт төсвийн 80 хувийг татвар, татварын 20 хувийг НӨАТ бүрдүүлдэг учраас сугалааг зогсоовол НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн хувь болгож нэмэгдүүлэх талаар нарийн судалгаа хэрэгтэй талаар онцоллоо. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Сугалааны бөмбөлгийг гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсон. Үүний хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна.

Мөн өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 иргэдээс зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөгийн хонжвор хожсон байсан. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлын шаардлагатай өөрчлөлт оруулах хэрэгтэй учраас НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ" гэлээ.

Мөн ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн хувьцааны талаар "Хэлбэрээ өөрчилсөн 233 орчим компани байна. Эдгээр компани нь тухайн үедээ хувьцаат компани байсан. Анх хувьцаат компани байхад нь хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь авсан хүмүүс тухайн компани өөрчлөгдсөнийг мэдэхгүй явж байна. Хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл авсан үгүй нь тодорхойгүй, яаж хэлбэрээ өөрчилсөн нь мэдэгдэхгүй асуудал байгаа.

Иргэдээсээ хувьцааг нь аваад барилга байгууламж авчихаад зараад үрсэн нэг хэсэг хүмүүс байна. Хуулийн дагуу ийм тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой. Хувьцаат компани алдагдалтай, үндсэн компани нь ашигтай ажиллаад байдаг. Иймээс хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэд ногдол ашиг байтугай алдагдалтай гэх асуудлыг сонсдог.

Хувьцаат компаниудаас үлгэр дуурайлал үзүүлж буй төрийн байгууллагуудаас "Эрдэнэс Тавантолгой" компани байна. Нийт 2.5 сая иргэнд ногдол ашиг өгч байгаа.Одоо Монгол улсын хүн ам 3.3 сая болчихлоо. Энэ зөрүү болох 800 мянга орчим хүний хувьцааг олгуулах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай ярилцаад нааштай шийдэгдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 11 цаг 29 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 12 цаг 25 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 12 цаг 26 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 цаг 27 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 12 цаг 29 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 12 цаг 30 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 12 цаг 52 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 12 цаг 57 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 14 цаг 57 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 15 цаг 2 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 15 цаг 4 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 15 цаг 5 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цаг 7 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 15 цаг 8 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 10 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 17 цаг 6 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 17 цаг 7 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 17 цаг 10 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 17 цаг 13 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 17 цаг 14 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top