x

Д.Сумъяабазар: Бид авлигагүй, төрийн захиргааны хүнд сурталгүй хотын төлөө ажиллана

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй “Өглөөний цай” уулзалтыг хийлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45,000 айлын орон сууц, дэд бүтцийн төвд баригдсан амины орон сууц 10,000, дагуул хот дагаж барих орон сууц 16,512 барихаар төлөвлөжээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, насжилт өндөртэй барилгуудыг буулгаж дахин төлөвлөх хүрээнд 3,000, түрээсийн 18,488, зах зээлийн орон сууц 57,000 барина гэж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 202 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг танилцуулахдаа хэлэв. Мөн энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах, хувийн хэвшлийнхний өмнө ямар бэрхшээл саад тулгарч буй талаарх салбарынхны байр суурийг сонсов. 

Хотын дарга Д.Сумъяабазар уулзалтын үеэр “Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбат “Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой” гэв.

Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдгийг Хотын дарга дурдаад “Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” гэсэн юм. Мөн тэрбээр  “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад суучихаад аливаа ажлыг удаадаг, уядаг “хар гарууд”-ыг хувийн хэвшлийнхэн та бүхэн битгий хөгжөөгөөрэй. Би ч гэсэн энэ байдлыг шахаж ажиллана. Тал талдаа хариуцлагатай байвал Улаанбаатар хотод барилга барих зардал буурна. Үүнийг дагаад үнэ багатай, тохилог орон сууц барихад хоёр талаасаа бодлогоо нийлүүлье. Хотын захиргаа дангаараа 20 жил ужгирсан асуудалтай тэмцэхэд хэцүү шүү” хэмээв. 

Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Хотын дарга илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 13 цаг 9 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 14 цаг 5 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 14 цаг 6 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 14 цаг 7 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 14 цаг 8 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 14 цаг 9 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 14 цаг 31 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 14 цаг 37 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 16 цаг 37 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 16 цаг 42 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 16 цаг 44 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 16 цаг 45 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 47 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 16 цаг 48 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 50 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 18 цаг 46 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 18 цаг 47 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 18 цаг 50 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 18 цаг 53 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 18 цаг 54 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top