x

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал "Залуус 1,2,3 хороолол" барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна" гэлээ. Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна.

Энэ үүднээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уулзав.

Ерөнхий сайд иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан, санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов.

Д.Цэрэнжигмэд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "150 мянган айлын орон сууц" зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн 160 орчим  аж ахуйн нэгж, 100 мянга гаруй хүн хувь нэмрээ оруулахад бэлэн байна. 

О.Лхагвадорж /Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо/:  Барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой бичиг баримт боловсруулж байгаа. Барилгын материал үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсье.

Б.Жүгдэр /Үндэсний бүтээн байгуулалтын корпораци/: Манай корпораци зээл хүүгүй, газар үнэгүй, эрчим хүчний шугам сүлжээ бэлэн бол жилд 2,000 айлын орон сууц барих боломжтой.

Л.Ариунболд /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Байгалийн баялаг, түүхий эд хангалттай байгаа нь бидний давуу тал. Үйлдвэр тогтвортой ажиллахын хэрээр үнэ, өртөг төдий хэмжээгээр хямд байна. Төр аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бараа, материалыг худалдан авах нь маш том дэмжлэг болно. Тендерт ихэвчлэн улс төрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ялж байгаад анхаарахыг хүсье. НӨАТ, сэргээгдэх эрчим хүч гэж төлбөр авч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна.

Б.Нэмэхбаатар /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэхэд хөрөнгө, дэд бүтэц чухал. Нийслэлийн дүүргүүдэд байгуулсан "Сервис центр" төслийг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага төсөл хэрэгжүүлдэг. Үүнийг зангидсан бүтцийг Барилга, хот байгуулалтын яаманд байгуулах нь зүйтэй.

Н.Баярсайхан /Монголын барилгын үндэсний ассоциаци/: Түрээсийн орон сууцны сангийн бэлэн төсөл байна. Нийслэл хот газар, дэд бүтцээ шийдэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд мөн газрын төлбөр, түүхий эдийн үнэ нэмэгдсэн, валютын ханшны өсөлтөөс болж алдагдал хүлээж байгаа зэрэгт анхаарахыг хүслээ.

Нийслэлийн хувьд орлогод нийцсэн, ногоон, хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий орон сууцаар иргэдээ хангах бодлого барьж байгааг Хотын дарга Д.Сумьяабазар хэллээ. Ирэх дөрвөн жилд ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлнэ, сард 60 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж тооцон ажлаа төлөвлөхийг Сангийн сайд Б.Жавхлан барилгын салбарынханд зөвлөв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Орон сууцжуулах зорилтын хүрээнд шаардагдах хөрөнгө, газар, дулаан, эрчим хүчний шугам сүлжээ, зураг төсөл, гүйцэтгэгч аж ахуйн нэгж гээд бүх зүйлийг урьдчилан сайтар тооцоолох шаардлагатай. Нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл аж ахуйн нэгжүүд ямар ч барилгыг барьж чадна. Иймээс төрийн байгууллагууд шат дамжлага, хүнд суртлаа багасгах хэрэгтэй" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талуудын байр суурийг сонссоны дараа холбогдох яамд, Монголбанк, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгуулахаар болов.

"Олон хурал, зөвлөгөөн болж зөвлөмж гаргадаг ч хэрэгждэггүй. Одоо ерөнхийгөөс тодорхой руу шилжих цаг болсон. Иймээс талууд бэлтгэлээ бүрэн хангаж, тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой" гэлээ.

Тэрээр ойрын өдрүүдэд нэр бүхий салбарынхантай уулзахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 14 цаг 20 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ Уржигдар 14 цаг 19 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно Уржигдар 14 цаг 18 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ Уржигдар 14 цаг 17 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв Уржигдар 14 цаг 16 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна Уржигдар 14 цаг 15 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна Уржигдар 14 цаг 13 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ Уржигдар 14 цаг 12 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна Уржигдар 14 цаг 11 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Уржигдар 10 цаг 51 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Уржигдар 10 цаг 50 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ Уржигдар 10 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ Уржигдар 10 цаг 48 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна Уржигдар 10 цаг 46 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа Уржигдар 10 цаг 46 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ Уржигдар 10 цаг 45 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа Уржигдар 10 цаг 44 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 10 цаг 21 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ Уржигдар 10 цаг 20 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж...
Top