XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр 2021 оны хоёрдугаар сарын 12,13,14-нд болохоор хуанлид тэмдэглэгджээ.
Засгийн газраас Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан байгаа.
Тиймээс иргэдийг цахимаар золгохыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.
Сүүлийн өдрүүдэд нийслэлд коронавирусийн халдварын голомт нэмэгдэж, эрсдэл маш өндөр болсныг мэргэжлийн байгууллага болон эрдэмтэд анхааруулж байна.
НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ" гэдгийг мэдэгдсэн билээ.