x

Л.Оюун-Эрдэнэ: Өдөр шөнөгүй хамтарч ажиллаж, ярилцах хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ-т ажиллаж, үүрэг чиглэл өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаандаа бид дүгнэлт хийх ёстой. Та бүхнийг магтах гэж ирээгүй. Цар тахал бол цогц асуудал болохоор шийдэл нь цогц байх ёстой. ОБЕГ болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоо тааруу байж ирсэн. Нэгдүгээрт, вакцин оруулж ирнэ. Энд бэлэн үү, төлөвлөгөө байна уу. Сая газар хөдлөлт боллоо, яагаад Засгийн газарт мэдэгдсэнгүй вэ. Хүчний байгууллага нь мэдээлэлгүй байсан шүү. Бид цар тахлыг хөөх биш урьдчилан сэргийлж, угтсан арга хэмжээ авах хэрэгтэй.

Дэлхийн олон улсад амжилттай яваа арга хэмжээнүүд байна. Цар тахлыг хэрхэн богино хугацаанд давах туулах вэ, эдийн засагтай нь цогцоор нь харж, төлөвлө. Лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах хэрэгтэй байна. Хамтарч ярилцах хэрэгтэй, өдөр шөнөгүй ажиллаж, ярилцах хэрэгтэй. Үйл ажиллагаа чинь салангад байж болохгүй. Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэр замдаа замхарч байна. Ийм байж болохгүй. Одоогийн хандлагаа өөрчлөхгүй бол би хариуцлага тооцож ажиллах болно. 

Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас болж бүхэн бүтэн Засгийн газар огцорсон шүү. Үүнийг та нар хэзээ ч битгий мартаарай. Шат, шатанд хариуцлага тооцох цаг шүү. Алдаа гаргавал толгойг чинь илэхгүй. Маш шуурхай уялдаатай, шинэлэг менежментээр ажиллахыг шаардана. Ажлаа уялдуулах хэрэгтэй. Энэ бол дайны үеийн нөхцөл байдал. Бид нэгдсэн зохион байгуулалтай, асуудлыг цогц гэж харж байж шийдэл цогц байна. Энэ эдийн засгийнх, энэ эрүүл мэндийн салбарын ажил гэж байхгүй. Бүх салбар уялдаж, цогц хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж эдийн засгаа аварна шүү" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Злчин (202.126.88.58)
    Чадамжгүй болоод л засгийн газар огцорсон шүү.өөрөө хариуцлагаас мултарч хүнд хэцүү үед ард түмнээ хаяж зугтсан биздээ.Ийм хүн яав ч ерөнхийлөгч болж чадахгүй шүү дээ.үнэхээр хард түмний талд шудрага ажиллаж чаддаг байсан бол хариуцлага алдсан доор байгаа сайд дарга нартаа хариуцлага тооцохгүй яагаа .ийм чадамжгүй болоод л хаяж яваа биздээ.ард түмэн огцруулахгүй Содбаатарыг бол огцор гэж шаардсан байх
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 13 цаг 10 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 14 цаг 6 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 14 цаг 7 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 14 цаг 8 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 14 цаг 9 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 14 цаг 11 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 14 цаг 33 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 14 цаг 38 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 16 цаг 38 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 16 цаг 43 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 16 цаг 45 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 16 цаг 46 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 48 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 16 цаг 49 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 51 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 18 цаг 47 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 18 цаг 48 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 18 цаг 51 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 18 цаг 54 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 18 цаг 55 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top