x

Л.Энх-Амгалан: Шинэчлэл хийх нэрээр боловсролын салбараар тоглохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллахаар болсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа ийн илэрхийллээ. 

Тэрээр "Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газрын анхаарах, хийх ёстой таван шинэчлэлийг эхлүүлнэ гэдгээ бид ярилцаж, тохиролцож байгаа.

Нэгд, ковидыг ялан дийлэх ёстой. Эдийн засгаа хөл дээр нь босгож, ард иргэдийнхээ орлого ажлын байрыг хамгаалах чиглэлд нэлээд үсрэнгүй арга хэмжээг авах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Хоёрт, дундаж давхаргын тогтолцоог бий болгох, энэ рүү чиглэсэн реформ бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхаргын тогтолцоонд боловсролын салбарын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, ипотекийн орон сууцны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл багтана гэж харж байгаа. Хамгийн гол амин судас болсон боловсролын салбарыг надад итгэж, энэ шинэчлэлийг хий гэж урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байгаа.

Монголд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаатай байдал асар өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн боловсролын салбарын үр дүн юм байна гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, энэ бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ажил гэж би харж байгаа. Бусад улсууд ч боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд 10 жил тутам нэг хийдэг.  Өнөөдөр боловсрол хамаагүй монгол иргэн, айл өрх гэж байхгүй. Тийм учраас боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдэж хийх ёстой. Гэхдээ шинэчлэл хийнэ гэж байгаад яаруу, сандруу хийх нь бас аюултай. Боловсролоор тоглох бүр ч аюултай. Тиймээс тулгамдаж байгаа гол асуудлаа үе шаттай шийдээд явна. Ковидоос болж олон иргэн орлогогүй болохоос гадна шинэ үе бичиг үсэггүй, сургуулийн танхимд орж үзээгүй хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүд бий болж байна. Энэ тулгамдаж байгаа, сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудыг цаг хугацааны эрэмбэ дарааллаар ангилж, бодлого шийдэл гаргаж, УИХ-даа танилцуулна.

Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал байгаа. Монгол Улсад цэцэрлэгийн насны буюу сургуулийн өмнөх  насны 247 мянган хүүхэд, 30 мянган багш, ЕБ-ын 839 сургууль 686 мянган хүүхэд суралцаж, 34 мянган багш ажиллаж байгаа гэсэн тоо байна. Их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж, 70 мянган багш ажиллаж байна, МСҮТ-д 37 мянган оюутан суралцаж 2000 багш ажиллаж байгаа. Би ажлаа аваад нэг л зүйлийг  хийх гэж үзье гэж бодож байна. Боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тогтолцоогоор нь нэг харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг. Үүнээс зардал 10 их наяд төгрөг байгаагаас боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийг зарлагдаж байгаа юм. Энэ тоог харьцуулахаар зардал нь  15.8 хувь гээд дэлхийн дундажтай дүйцэж байгаа юм. Гэтэл нэг хүүхэд, нэг сурагчид ногдож байгаа зардал 517 мянган төгрөг байгаа юм. Энэ дэлхийн дунджаас хамаагүй бага байгаа. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа зарцуулагдаад байгаа юм. Уг нь урсгал зардалд бус гол нь сургалтын хөтөлбөр, багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудал явах учиртай гэж би ойлгодог. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлтүүд хийнэ. Мөнгө хүүхдэдээ, багш нартаа очих ёстой. Ийм бага үнэлгээтэй, цалин нийгмийн хамгаалал нь хангагдаагүй хүмүүсээс ямар бүтээмж, ямар ур чадвар нэхэх вэ. Тогтолцоогоор нь харж өөрчлөх зайлшгүй шаардлага байна. 

Мөн теле, цахим хичээлээс үүдэлтэйгээр боловсролын ялгаатай байдал үүсч байна. Өнөөдөр алслагдсан аймаг суманд интернэт, компьютер тоног төхөөрөмж байхгүй 170 мянган хүүхэд байна гэсэн тоо ярьж байгаа. Энэ маш том тоо ш дээ. Энэ асуудалтай цаг алдалгүй танилцаж, шийдвэрүүд гаргана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 22 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 18 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 20 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 21 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 22 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 23 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 15 цаг 45 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 15 цаг 50 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 17 цаг 50 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 17 цаг 55 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 17 цаг 57 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 17 цаг 58 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 0 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 1 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 3 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 19 цаг 59 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 0 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 3 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 6 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 20 цаг 7 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top