x

Бүх ВАКЦИН ХОРТОЙ гэх мэдээлэл ХУДАЛ

Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн.

Миний бие өнгөрсөн жил Сочи руу аялж, Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм.

Ний нуугүй хэлэхэд, Анагаахын сургуульд сурч байхад бидэнд вакцин чухам ямар найрлагатайг зааж байгаагүй. Төдөн сартайд ийм вакцин хийлгэх ёстой гэж тоть шиг цээжлүүлж байсан. Монголчууд өөрсдөө вакцинаа үйлдвэрлэдэггүй. Олигтой таньдаг химич нараас зарим нь гадаадад гарчихсан, зарим нь архинд орчихсон байгааг л ажиглаж байна. Бидний хүүхдүүдэд тарьдаг вакцины найрлагад чухам ямар бодис байгааг бид түй ч мэдэхгүй шүү! Вакцины улмаас учирсан хор хохирлыг эмнэлгийн байгууллага хариуцдаггүй.

Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна.

ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНААС ХАМГААЛАГТУН!

Эмчдээ “Манай хүүхэд вакцины харшилтай болсон, реакц өгсөн тул дахиж тариулахгүй” гэж хэлээд вакцинаас албан ёсоор чөлөөлөгдөж болно. Зөрөөд байвал “Хүүхэд алчихвал чи амийг нь төлж чадах юм уу?” гэж уурла” хэмээн бичжээ.

Энэхүү постод дурдсан зарим ноцтой мэдээллийг бид нягталсныг хүргэхийн өмнө иргэд эрүүл мэнд, амь настай холбоотой энэ мэт мэдээллийг зайлшгүй нягталж байхыг анхааруулж байна. Учир нь энэ мэт баталгаагүй мэдээлэл нь олон хүнд хүрэх тусмаа хор уршиг их дагуулах аюултайг сануулъя.

“Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн”.

Factcheck: Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж. АНУ-ын Вакцины гаж нөлөөний талаар мэдээлэх систем(VAERS)-д ирсэн гомдлын 80% нь вакцин аутизмд нөлөөлж байгаа тухай байжээ. Харин энэ талаар хийсэн томоохон 20 судалгаагаар вакцин аутизмтай холбоотой тухай нэг ч нотолгоо олдоогүй байна.Харин вакцин аутизмтай хамааралтай гэсэн нэгэн судалгааг 1998 онд Lancent сэтгүүлд нийтэлж байсан ч уг судалгааг хуурамч болохыг тогтоож, нийтлэлээ эргүүлэн татаж байсан түүхтэй аж. Өөрөөр хэлбэл, вакцин нь аюулгүй бөгөөд тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн, түр зуурын урвал үзүүлдэг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох ба ийм тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг байна.

“Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм”.

Factcheck: Надежда Алексеевна Семенова нь ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сургуулийн захирлаар ажилладаг байна. Харин түүний нэр багтсан, вакцинтай холбоотой судалгаа одоогоор байхгүй байна. Тиймээс энэ нь баттай эх сурвалж болохгүй юм.Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадах эсэх тухайд COVID-19-ийн цар тахал хамгийн сүүлийн жишээ болон түүхэнд бичигдэж байна. Өнөөдөр энэхүү өвчнөөр дэлхийн 100.1 сая хүн өвчилж, 2.17 сая хүн амиа алдаад буй. ДЭМБ-ын статистикаар хүний амь насанд халтай 20 гаруй төрлийн халдварт өвчнөөс жил бүр доод тал нь 2-3 сая хүний амийг вакцины тусламжтайгаар аварч, илүү удаан, эрүүл амьдрах боломжийг олгож байна.

“Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна”.

Factcheck: Хэрэв хүн амын дархлалыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай.Цар тахлын улмаас дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй 68 улс байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн бөгөөд үүнээс болж нэг хүртэлх насны 80 орчим сая хүүхэд өвчлөх эрсдэлтэй байгааг мэдээлжээ. Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Эх сурвалж: FACTCHECK.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 16 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 27 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 43 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 50 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 55 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 57 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 58 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 59 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 15 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 16 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 17 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 34 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 35 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 49 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 53 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 55 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top