x

“Цагдаа”, “Дотоодын цэргийн харуул” мэргэжил олгох сургалтын бүртгэл үргэлжилж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүл, харуулын ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Дотоодын цэргийн харуул” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Сул орон тоог энд дарж үзнэ үү.

Албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,

  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,

  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,

  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Албан тушаалд тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,

  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,

  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,

  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,

  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/

  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);

  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/

  • Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/

  • Иргэний үнэмлэх; /.pdf/

  • 3 үеийн намтар/.pdf/;

  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/

  • Эрүүл мэндийн асуумж /.pdf/

  • Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,

  • "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/         

Тайлбар:

-Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

-Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн шалгалтад орж, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

-Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

-Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.

-Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

-Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,

-Эрүүл мэндийн үзлэгийг ЭХО, Сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэг, шинжилгээний хариуг үндэслэн Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх, /эрүүл мэндийн үзлэгийг ковид-19 цар тахалын нөхцөл байдлаас хамаарч чиглэлийг тухайн үед нь өгнө/

-Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

Шалгаруулалтад оролцох иргэдийн хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл оршин суугаа хаягийн бүртгэлийн дагуу: 

hr.bzd@police.gov.mnhr.bgd@police.gov.mn

hr.sbd@police.gov.mnhr.khud@police.gov.mn

hr.skhd@police.gov.mnhr.chd@police.gov.mn

hr.baganuur@police.gov.mnhr.nalaikh@police.gov.mn

hr.Arkhangai@police.gov.mnhr.Bayankhongor@police.gov.mn

hr.Bulgan@police.gov.mnhr.Bayan-Ulgii@police.gov.mn

hr.Govi-Altai@police.gov.mnhr.gobisumber@police.gov.mn

hr.Dornod@police.gov.mn,  hr.dornogobi@police.gov.mn

hr.Dundgobi@police.gov.mnhr.Darkhan-Uul@police.gov.mn

hr.Zavkhan@police.gov.mnhr.Orkhon@police.gov.mn

hr.Uvurkhangai@police.gov.mnhr.Umnugobi@police.gov.mn

hr.Selenge@police.gov.mn,  hr.sukhbaatar@police.gov.mn

hr.Tuv@police.gov.mnhr.Uvs@police.gov.mn

hr.Khovd@police.gov.mnhr.Khentii@police.gov.mn

hr.Khuvsgul@police.gov.mnhr.Dts805@police.gov.mn

hr.Dts05@police.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Шалгаруулалтын хуваарь

Шалгаруулалтыг 02 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагт (тусгай бэлтгэл, бие бялдрын) шалгалтыг, 02 дугаар сарын 08, 09-ний өдрийн 09:00 цагаас ерөнхий мэдлэг, ур чадвар, ярилцлагын шалгалтыг бүртгэсэн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага дээр зохион байгуулна.

(уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү)

Анхаарах зүйл: Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж /амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт/ хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

Шалгаруулалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна

Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг  лавлана уу.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ДЭРГЭДЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 26 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 22 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 23 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 24 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 25 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 26 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 15 цаг 48 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 15 цаг 54 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 17 цаг 54 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 17 цаг 59 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 0 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 1 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 3 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 5 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 6 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 3 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 4 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 7 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 9 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 20 цаг 10 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top