Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр оройн 19:14 цагт гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан билээ.
Галын аюулд өртсөн өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Н.Учрал гишүүний төлөөлөгч нар өнөөдөр галд өртсөн айлд очиж уулзсан байна. Идэр есийн хүйтэн болж буй энэ цаг үед нэн яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэр гардуулж өгөхөөр болжээ.