Коронавируст халдварын голомт болоод байсан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг ариутгал халдваргүйтлээ бүрэн хийж, 2021 оны Хоёр дугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа нээхэд бэлэн болжээ.
Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамгийн анхны халдварын тохиолдол илэрсэн.
Түүнээс хойш нэг сарын турш халдварын голомтыг хумихын тулд тухайн эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран ажилласан юм.
Энэ талаар "Эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран хүнд үеийг давж чадлаа" гэж тус дүүргийн онцгой комисоос мэдээлэв.