Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өнөөдөр коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.
Өнөөдөр өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн амаржсан эх 4-5 хоногийн өмнөөс хэвтсэн аж.
Нөхцөл байдалтай холбогдуулан төрөх тасагт хязгаарлалт тогтоосон бөгөөд тухайн тасагт хэвтэн үйлчлүүлж буй ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа аж.
Тус амаржих газрын хувьд халдварын эрсдэлээс сэргийлж гаднаас эргэлт оруулахгүй ажиллаж байжээ.