Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
-
ЕБС-ийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг нэг хичээлийн танхимд 10 сурагчтайгаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах;
-
12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон нэг удаа 10 хүн буюу нэг хүнд 4 ам.метр талбай ноогдохоор тооцож секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, саун, дамжаа, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 10.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулах;
-
Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал сунгах;
-
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал сунгах;
Харин олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 4-нийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ.