Хөвсгөл аймагт тусгаарлалтад байсан нэг иргэний болон бусад хавьтлуудын коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Шуурхай штаб "Нэгдүгээр сарын 17-нд 12:30 цагийн орчимд Улаанбаатар хотоос 10 иргэн хоёр автомашинтай ирсэн. Эдгээр иргэний шинжилгээний бичгийг шалгахад нэг иргэний PCR шинжилгээний хугацаа нь дууссан байсан. Тиймээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул хамт явсан хүмүүсээс мөн шинжилгээ авахад сөрөг гарсан. Эерэг гарсан хүнийг эмнэлэгт, бусад 9 иргэнийг зочид буудалд тусгаарласан байгаа. Энэ 10 хүн Улаанбаатар хот руу буяны ажлаар яваад ирсэн байна" гэв.