Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 11 аймгийн 19 суманд нийт 197 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 88 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 55 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 47 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас нэг иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.