“Таван Толгой түлш” ХХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж 66 айлд НОСК-ын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулсан байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар өнгөрсөн амралтын өдөр орон сууцандаа орсон айлуудын төлөөллөөр орж баяр хүргэжээ.
Энэ үеэр "Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа Таван толгой түлш ХХК-ийнхаа удирдлагуудад маш их талархахын сацуу өөрийн гэсэн орон сууцтай болсондоо маш их баярлаж байна. Цаашдаа энэ итгэлийг нь дааж улам их хичээж ажиллах болно" хэмээн компанийн ажилчид сэтгэгдлээ хуваалцжээ.