Хөвсгөл аймагт нэг иргэн байшингаа санаатайгаар шатаасны улмаас нэг хүн алтан амиа алджээ.
Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн Хамар даваа гэдэг газар тус сумын харьяат малчин Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатаажээ. Хэрэг өчигдөр 23:40 цагийн орчимд болсон байна.
Гал түймрийг орон нутгийн иргэд унтраасан бөгөөд түймэрт 46 настай, эрэгтэй өртөж, нас барсан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч Онцгой байдлын газарт мэдэгджээ.