x

"Автомашинуудын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж байна"

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр дүүргийн есдүгээр сургууль дээрх шинжилгээний цэг дээр  очин,  иргэд сайн дураараа коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж буй нөхцөл байдлыг шалгалаа. Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын бодис, давс, дайрга цацах ажлын явцыг шалгаж, “Эмээлт” дэх шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын байр суурийг сонсов.

Цаг агаар эрс хүйтэрсний улмаас өглөө оройдоо цас орж, нийтийн эзэмшлийн автозамуудад халтиргаа гулгаа үүсэж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  дөрвөн бүсийн /Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу/ нийтийн эзэмшлийн 51 байршлын 1.102.097 /нэг сая зуун хоёр мянга ерэн долоо/ метр.квадрат зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг зам цэвэрлэгээний дөрвөн байгууллага хариуцан  ажиллаж байгаа. 

Улмаар нийтийн эзэмшлийн автозамуудын халтиргаа гулгааг арилгах зорилгоор өглөө, оройдоо тусгай зориулалтын тоног төхөөрөмжид дөрвөн автомашинаар өдөртөө 17.1 тн тусгай зориулалтын бодис, 20.9 тн давсыг цацаж, автомашинуудын зорчих хэсгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 122 тн тусгай зориулалтын бодис, 405.8 тн давс, 50 тн дайрга нөөцөлсөн.  

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагад 79 тн тусгай зориулалтын бодис, 258 тн давс, 82 тн дайрганы нөөцийн үлдэгдэлтэй, 450 ширхэг цас цохигч,  200 ширхэг цас хусуур, 890 ширхэг хүрзний багаж хэрэгслүүд байгаа юм. 2020 онд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр гэр хороололд 27 чиглэлд 144035 м2 зам талбай шинээр тавигдсан учраас өмнөх жилүүдээс илүү их давс бодисны нөөцийн зардлууд нэмэгдэж байгааг хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулагдана 36 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 46 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 49 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 41 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 37 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 39 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 39 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 41 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 42 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 4 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 9 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 9 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 14 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 16 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 17 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 19 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 20 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 22 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 21 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top